Хувийн мэдээллийн нууцлал

Таны хувийн болон байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалах талаар бид анхаарал тавьж ажиллах бөгөөд дараах гол зарчмуудыг мөрдлөг болгоно..

Зайлшгүй шаардлага гараагүй тохиолдолд бид таны хувийн мэдээллийн талаар асуухгүй. (Хүйс, орлогын түвшин зэрэг мэдээлэл бидний хувьд чухал биш).

Хуулийн дагуу эрх бүхий байгууллага шаардсан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх зорилгоор болон өөрсдийн эрхийг хамгаалах шаардлага гарснаас бусад тохиолдолд бид таны хувийн мэдээллийг ашиглахгүй.

Та манай сайтын үйлчилгээг авахаа зогсоосон тохиолдолд бид таны хувийн мэдээллийг цаашид сервер дээрээ хадгалахгүй, устгана.

Бидний нууцлалын бодлого нь дараах зорилгуудыг хангахад чиглэсэн. Үүнд:

Хэрэв та хувийн мэдээллээ харах, өөрчлөх талаар хариулт авахыг хүсвэл [email protected] и-мэйл хаягаар болон 7575-7373 утсаар холбогдоно уу.

Үйл ажиллагаагаа явуулах зорилгоор бусдаас цуглуулсан аливаа хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах, хүндлэх нь solino.mn биржийн бодлого юм.

Бусад ихэнх вебсайт операторуудын адил бид хэрэглэгчийн вэб хөтчийн хэлбэр, хэл сонголт, сайтад нэвтэрсэн огноо, цаг зэрэг нууцлалгүй, хувийн бус мэдээллийг цуглуулдаг бөгөөд эдгээр мэдээллийг хэрэглэгчдийн зан төлвийг ойлгох, сайтын үйл ажиллагааг сайжруулах зэрэгт ашиглах зорилготой. Зарим тохиолдолд сайтын зүгээс вэб хуудас хэрэглэгчдийн тоонд гарсан өөрчлөлт зэргийг нэгтгэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг оролцуулалгүйгээр тайлан мэдээ гаргаж болно.

Мөн solino.mn сайт хэрэглэгчийн и-мэйл хаяг, төлбөр хийх картын дугаар, IP (Internet Protocol) хаяг зэрэг зарим хувийн шинж чанартай мэдээллийг цуглуулах боловч эдгээрийг зөвхөн боломжит худалдан авагч, борлуулагчтай таныг холбох, худалдаа хийх зэрэг үндсэн үйл ажиллагаанд ашиглах бөгөөд дараах тохиолдлоос бусад ямар ч тохиолдолд бусдад задруулахгүй.

Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах тухай

1) Тухайн гишүүн байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэг хүлээсэн, итгэмжлэгдсэн ажилтан болон хамааралтай аж ахуй нэгж тухайн мэдээллийг ашиглах шаардлага гарсан

2) Хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргаж өгөхийг шаардсан

3) Олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор

Хэрэв та манай сайтын гишүүн бөгөөд и-мэйл хаягаа бүртгүүлсэн бол зарим тохиолдолд сайтын үйлчилгээний талаарх мэдээлэл болон таны сонирхсон зарим бизнесийн талаар мэдээлэл очиж болохыг анхаарна уу. Хэрэв та сайтын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн асуулт асуувал бол бид бусад хэрэглэгчдэд туслах зорилгоор таны асуултыг нийтэд нээлттэй хэвлэж болохыг сануулж байна. Solino.mn сайтын зүгээс таны хувийн мэдээллийг хадгалах талаар боломжит бүх арга хэмжээ авч ажиллах болно.

Хувийн мэдээллийн нууцлалыг өөрчлөх

Зарим тохиолдолд www.solino.mn сайтын зүгээс хувийн мэдээлэл хэсэгт зарим жижиг өөрчлөлтүүдийг өөрсдийн шийдвэрээр хийхийг үгүйсгэхгүй. Тиймээс та тодорхой хугацааны дараа энэхүү хэсгийг шалгаж байна уу. Та хувийн мэдээлэлтэй холбоотой аливаа өөрчлөлтийн дараа сайтын үйлчилгээг үргэлжлүүлэн авч байгаа тохиолдолд тус өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.