Huh Mongol Printing

Buh turliin offset xevleliin uilchilgee

“Хөх Монгол Принтинг” ХХК-ийг 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдаж, офсет хэвлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээнийхээ түвшинг монгол улсдаа төдийгүй олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн 2012 оны 3 дугаар сард үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжиндөө бүрэн шинэчлэл хийж, офсет хэвлэлдээ Германы HEIDELBERG Speed master, HEIDELBERG Print master, Японы RYOBI, хэвлэлийн дараах үйлчилгээндээ Германы STAHL, Японы HORIZON, Хятадын BEIREN, Өргөн хэвлэлд Хятадын Infinity, Фото хэвлэлдээ АНУ-ын HP компанийн өндөр хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий хэвлэлийн тоног төхөөрөмжийг тус тус ашиглаж байна.


Энд дарж нийлүүлэгчтэй холбогдоно уу!
Various Pricing
Худалдан авалтыг үргэлжлүүлэх