Үйлчилгээний Нөхцлүүд

Энэхүү мэдээлэл нь solino.mn сайтын үзүүлдэг програм хангамж болон технологийн үйлчилгээтэй хамааралтай болно. Мөн тус сайт бусад зохиогчийн эрх болон өмчлөлтэй холбоотой мэдээллүүдийг агуулж болох бөгөөд хэрэглэгч тэдгээр нөхцлийг зөвшөөрч, дагаж мөрдөх үүрэгтэй.

ХЭРЭГЛЭГЧ ГИШҮҮДИЙН ОРУУЛСАН МЭДЭЭЛЭЛД САЙТЫН ЗҮГЭЭС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БӨГӨӨД ХЭРЭГЛЭГЧИД АЛИВАА БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХДАА САЙТАР НЯГТАЛЖ, СОНГОЛТОО ЗӨВ ХИЙНЭ ҮҮ.

Сайтан дээр байгаа мэдээлэлд үг үсгийн болон бүтээгдэхүүний тайлбарын талаар зэрэг зарим нэг алдаа байхыг үгүйсгэхгүй бөгөөд хэрэглэгч гишүүдийн оруулсан бүтээгдэхүүн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй тайлбар, үнэ зэрэг мэдээлэлд solino.mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сайт дээрх мэдээ, мэдээлэл тодорхой хугацаанд өөрчлөгдөж байх бөгөөд урьдчилан мэдэгдэлгүйгээр сайтын програм хангамж, бүтээгдэхүүн зэрэгт шинэчлэлт, сайжруулалт хийгдэж болохыг анхаарна уу.

solino.mn сайт ямар нэг нууцлалтай, хувийн мэдээллийг хэрэглэгчдээс авах зорилгогүй бөгөөд хэрэглэгчийн сайтад оруулж байгаа мэдээллийг нууцлалтай мэдээлэл БИШ гэж үзнэ. Сайтад хэрэглэгчдийн оруулж байгаа зарыг ашиглах, хуулбарлах, өөрчлөх, дамжуулах, тараах болон санааг нь ашиглах боломжтой гэдгийг анхаарна уу. Хэрэв та энэ талаар илүү мэдээлэл авах бол [email protected] и-мэйл хаягаар болон 7575-7373 дугаарын утсаар холбогдоно уу.

Хэрэв та бусад цахим хуудсаар дамжин манай сайтад хандаж байгаа бол бид тусдаа бие даасан сайт гэдгийг анхааралдаа авна уу. Бид манай сайтын мэдээллийг тавьсан бусад сайтуудтай хамааралгүй бөгөөд тэдгээрт гарсан аливаа мэдээлэл болон түүнээс урган гарах эрсдэл /вирус зэрэг/ -д хариуцлага хүлээхгүй.