Бартер сүлжээнд НЭГДЭЖ, СОЛИЛЦОО хийснээр үр ашгийг хүртэнэ.

Солилцооны нэгдсэн биржийн арилжаанд оролцсоноор худалдан авах чадвараа бэлэн мөнгө зарцуулалгүйгээр нэмэгдүүлж, “солих төгрөг”-өөрөө биржид бүртгэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломж бүрддэг. Дэлхий даяар энэ төрлийн худалдаа нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай боловч тэдгээрийг нэгтгэж буй үндсэн суурь нь БИЗНЕСИЙН АШИГ юм.

Жишээлбэл: Нислэгийн компаниуд болон ресторан, зоогийн газрууд хоосон суудлаа дүүргэх, зочид буудал, амралтын газрууд хоосон өрөөгөө дүүргэх, хэвлэлийн компаниуд сул зогсдог цагтаа хэвлэлт явуулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид илүү олон хүнд хүрч ажиллах боломж нээгдэх бөгөөд бизнес эрхлэгчид болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид эндээс ашиг хүртэж, бэлэн мөнгөний зардлаа бууруулдаг. Олон улсын хэмжээнд солилцооны биржийн худалдааны эргэлт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд та өнөөдөр үүнд нэгдсэнээр дараах давуу талуудыг хүртэх боломжтой.

  • БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ: Бид брокеруудаараа дамжуулан таны бизнесийн тухай мэдээллийг тодорхой давтамжтайгаар гишүүддээ цахим шуудангаар явуулж, шууд маркетинг хийж таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох зорилтот хэрэглэгчидтэй холбогдож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тань туслана.
  • БЭЛЭН МӨНГӨӨР ХИЙХ БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ:  Жижиг, дунд болон гарааны бизнесийн хувьд хамгийн гол сурталчилгаа нь “ам дамжсан” яриа байдаг. Хэрэв та солилцооны нэгдсэн бирж дээр арилжаа хийж, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хүргэж чадвал тэдгээр нь найз нөхөд, гэр бүлийнхэндээ таны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох бөгөөд энэ нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийх хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлдэг. Мөн та биржээс олсон худалдан авалтын солих төгрөгөө маркетингийн болон бусад үйл ажиллагаанд зарцуулах боломжтой. Ингэснээр бэлэн мөнгөөр худалдан авалт хийх хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ.
  • БЭЛЭН МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ: Борлуулалтаа нэмэгдүүлэх, зардлаа багасгах нь мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх гол арга юм. Манай бирж нь эдгээр боломжуудыг зэрэг олгодог.  Биржийн арилжаанд оролцсоноор хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан шаардлагатай бараа, үйлчилгээгээ “солих төгрөг”-өөр худалдан авч, бэлэн мөнгөө өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай.
  • СУЛ БАЙГАА ЦАГ, БОЛОМЖОО БҮРЭН АШИГЛАХ: Ямар ч бизнест их, бага хэмжээний илүүдэл цаг, боломж байдаг. Сул зогссон цаг маргааш үнэ цэнэ авчрах боломжийг алдахад хүргэдэг. Та манай биржид нэгдсэнээр ашиглагдахгүй байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах нөхцөл бүрдэнэ.
  • БОДИТ ҮНЭ: Биржээс худалдан авах ихэнх бараа бүтээгдэхүүнүүд нь зах зээлийн бодит үнээр байх бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаагаа бэлэн мөнгө хэрэглэхгүй явуулах боломжийг бид санал болгож байна.
  • ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ: Бүртгэлтэй гишүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг биржийн бусад гишүүд худалдаж авах ба тэд таны өрсөлдөгч компанийн хэрэглэгч байж ч болно. Ингэснээр бэлэн мөнгөөр худалдаа хийдэг хэрэглэгчдээсээ гадна биржийн гишүүд болох бусад компанийн хэрэглэгчдийг нэмж татах боломжтой.
  • ӨР ҮҮСЭХГҮЙ: Зөвхөн биржид данстай, дансандаа хүрэлцэхүйц “солих төгрөг”-тэй хэрэглэгчид худалдан авалт хийх учраас өр үүсэхгүй.
  • АВЛАГА ЦУГЛУУЛАХ: Авлагаа авч чадахгүй байгаа тохиолдол байна уу? Төлбөрөө бэлэн мөнгөөр төлж чадахгүй байгаа тэдгээр байгууллагууд манай биржид нэгдсэнээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж, хуримтлуулсан “солих төгрөг”-өөрөө өглөгөө төлөх боломжтой.  Ингэснээр таны авлага танд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах эрх болж очих юм.
  • АЖИЛЧДЫГ УРАМШУУЛАХ: Биржид бүртгэлтэй эмнэлгийн иж бүрэн оношилгоо, шүдний эмнэлгийн үйлчилгээгээр ажилтнаа шагнах нь бэлэн мөнгө өгөхөөс хамаагүй үнэ цэнэтэй урамшуулал болж болох юм. Үүний нэгэн адил манай биржээр дамжуулан шагнал урамшууллыг аялалын эрх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, цахилгаан бараа, мэргэжлийн сургалтууд зэрэг олон төрлөөр олгох боломжтой болно.
  • ЭНГИЙН БАРТЕР ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ? Та зөвхөн өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авах бус Солилцооны нэгдсэн биржийн гишүүнчлэл бүхий бүх төрлийн худалдаа үйлчилгээнээс өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонголтоо хийх юм. Солилцооны шинэ зах зээлийн гишүүн болсноор бэлэн мөнгөө хадгалах, үр ашигтай зарцуулах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж өөрийн бизнесийн орлогоо нэмэгдүүлэх, худалдан авах чадвараа дээшлүүлэх шинэ суваг нээгдэнэ.