БАРТЕРЫН  ОНЛАЙН БИРЖ WWW.SOLINO.MN ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Бид танд монголын хамгийн анхны онлайн Солилцооны нэгдсэн биржийн үйлчилгээг санал болгож байна. Та манай биржийн нөөц боломж, чадавхи дээр тулгуурлан мянга мянган шинэ харилцагч, хэрэглэгчидтэй болох, ашиглагдахгүй байгаа нөөц боломж, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон ур чадвараа солилцооны биржид борлуулж, оронд нь өөрт хэрэгцээтэй байгаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авах боломжтой болох юм.

Та болон танай байгууллага солилцооны нэгдсэн биржид гишүүнээр элссэн дарyйд хувьдаа биржийн данстай болох ба энэ нь ердийн банкны данстай ижил ойлголт юм. Энэхүү данс нь бэлэн мөнгөний бус харин биржийн төлбөр тооцооны нэгжийн данс юм. Төлбөр тооцооны нэгжийг “солих төгрөг” гэж нэрлэх ба зөвхөн солилцооны биржид ашиглагдана. Биржийн 1 “солих төгрөг” нь 1 төгрөгтэй тэнцэнэ. Таны дансан дахь солих төгрөг манай бирж дээр зарсан бараа, үйлчилгээний үнийн дүнгээр нэмэгдэж, худалдаж авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгээр хасагдах юм. Ингэснээр манай биржийн гишүүд олон талт солилцооны боломжоор хангагдана.

Өөрөөр хэлбэл илүүдэлтэй, ашиглагдахгүй байгаа нөөц боломж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг энэхүү сайт дээр байршуулан, худалдсан тохиолдолд түүний үнэлгээнд дүйцэхүйц “солих төгрөг” биржийн дансанд тань шилжиж орно.

Та бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авах, аялалд явах эсвэл зар сурталчилгааны зардалд мөнгө зарцуулахын оронд өөрт байгаа илүүдэлтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж олсон солилцооны биржийн дансан дахь “солих төгрөг”-өө ашигласнаар бэлэн мөнгөө үрэлгүй хадгалах, өөрт хэрэгцээтэй бусад зүйлд хөрөнгө оруулж, бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Солилцооны нэгдсэн бирж нь таны зарах, авах, солих бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг энэхүү сайтад байршуулах, гүйлгээ бүрийн дансны бичилтийг хийх, зорилтот хэрэглэгчтэй холбож, удирдамж, мэдээллээр хангах зэргээр таны бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.

Дэлхий даяар мянга мянган иргэд болон бизнес эрхлэгчид энэхүү солилцооны биржийн системийг ашиглаж, худалдаа хийснээр үр ашгийг нь хүртэж байна. Та ч мөн тэдэнтэй хөл нийлүүлэн алхаарай.